Баталгаанаас татгалзахTalentSnipe платформ танд мэдэгдэхгүйгээр хэдийд ч нийтдээ эсвэл хэсэгчлэн ашиглах боломжгүй болж болно. TalentSnipe платформ нь мэдээллийг хөтлөх, боловсруулах зэргээр гуравдагч талуудын үйлчилгээг авч болох бөгөөд уг үйлчилгээний улмаас ажиллахгүй байх, буруу ажиллаж болно. Хуулиар зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд TalentSnipe төлбөрийг нь төлсөн эсвэл үнэ төлбөргүй ашигласан гэдгээс үл хамааран өөрийн эсвэл гуравдагч талууд (Хэрэглэгчийн контент)-ын TalentSnipe платформ дээр дэлгэн харуулах, TalentSnipe платформын хайлтын үр дүнгээс холбох эсвэл нийтэлсэн мэдээлэл, материалын үнэн зөв, бүрэн, хууль ёсны байдал, контент, найдвартай байдал, ашиглах боломжтой эсэхэд хүлээх аливаа болон бүх үүрэг, хариуцлагаас татгалзана. TalentSnipe зөвхөн мэдээллийн зорилгоор өгсөн мэдээллийн үнэн зөв, бүрэн, найдвартай байдал, контентд хүлээх аливаа үүрэг, хариуцлагаас татгалзана. Дээр дурдсан мэдээлэлд та TalentSnipe-д төлбөр төлөөгүй гэдгээ зөвшөөрнө. TalentSnipe мэдээлэл, цахим шуудан, хавсралт, материал (Хэрэглэгчийн контент орно)-ыг устгах, хадгалахаа мартах, буруу хэрэглэгч рүү илгээх, хугацаанд нь илгээхгүй байхад хүлээх хариуцлагаас татгалзана. TalentSnipe түүний платформ нь ямагт алдаагүй, аюулгүй байна гэдэгт баталгаа өгөхгүй. Мөн TalentSnipe түүний платформ эсвэл TalentSnipe палтформоор дамжин нэвтэрсэн интернэтийн бусад сайт, үйлчилгээнээс мэдээлэл татах, мэдээлэлд нэвтэрснээр учрах хохиролд хариуцлага хүлээхгүй. Ямар ч нөхцөлд TalentSnipe нь TalentSnipe платформыг ашиглах, буруугаар ашиглах, найдсаны улмаас учрах хохирлыг таны эсвэл гуравдагч талын өмнө хариуцахгүй. Мөн ямар ч нөхцөлд TalentSnipe платформ та эсвэл гуравдагч тал TalentSnipe платформд нэвтрэх эсвэл платформоос авсан холбоосыг ашиглах, буруугаар ашиглах, найдсаны улмаас учрах хохирлыг хариуцахгүй. Түүнчлэн, TalentSnipe холбооны сүлжээ, үйлчилгээ, компьютерын систем, сервер, үйлчилгээ үзүүлэгч, компьютер, гар утасны төхөөрөмж, программ хангамжийн ажиллагаанд техникийн асуудал үүсэх, интернет эсвэл гуравдагч талын сайт (өргөдлийн процессыг хянах систем орно) дээр техникийн асуудал үүсэх, хэт олуулаа ашигласны улмаас цахим шуудан (хавсралт) илгээгдэхгүй байх, бүртгэл, TalentSnipe-н үзүүлэх бусад үйлчилгээнд нэвтрэх боломжгүй болох, TalentSnipe платформ, үйлчилгээтэй холбоотой контентыг ашиглах, татахтай холбоотой эсвэл ашиглах, татсаны улмаас таны эсвэл бусад этгээдийн компьютер, зөөврийн төхөөрөмж, бусад техник болон программ хангамж эвдрэх, хүн гэмтэхэд хүлээх бүх хариуцлагаас татгалзана. Ямар ч нөхцөлд TalentSnipe хэн нэгэн түүний платформ, үйлчилгээ, Хэрэглэгчийн контент, эсвэл TalentSnipe платформ дээр эсвэл дамжуулан нийтлэх, хэрэглэгчдэд дамжуулсан гуравдагч талын апп, сайт, программ хангамж, контент, онлайн мөн/биш гэдгээс үл хамааран TalentSnipe платформ, үйлчилгээний хэрэглэгчид хоорондын харилцаанаас үүдэн контентод хохирол, гарз учрах, хүн гэмтэх, нас барахад хариуцлага хүлээхгүй. Дээр дурдсан зүйлсийг хөндөхгүйгээр ямар ч нөхцөлд TalentSnipe, түүний хамааралтай этгээд, түүний эсвэл гуравдагч талын лиценз эзэмшигчид тэдний хяналтаас гарсан үйлдэл, шалтгаан, хүч, нөхцөл байдлын улмаас шууд, шууд бусаар эдгээрнөхцөлийн үл хэрэгжилт, хэрэгжилтийн хойшлолтыг хариуцахгүй эсвэл эдгээр нөхцөлийн дагуу төлбөрөө төлөөгүй гэж үзэхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолд (a) байгалийн гамшиг, гэнэтийн гамшиг; (b) үер, гал түймэр, шуурга, газар хөдлөлт, халдварт өвчин, дэлбэрэлт, ижил төстэй тохиолдол; (c) дайн, бослого, эмх замбаарагүй байдал, (зарласан, зарлаагүй дайн), террорист үйлдэл, хандлага, эсэргүүцэл, бослого, бусад иргэний үймээн, цэргийн үймээн; (d) төрийн үйлдэл, тушаал, хууль тогтоомж, дүрэм журам, орон нутгийн, олон улсын эсвэл арбитрын шийдвэр; (e) эдгээрнөхцөлийг байгуулахаас өмнө эсвэл дараа авсан арга хэмжээ, хориг/хязгаарлалт; (f) төрийн байгууллагаас авсан арга хэмжээ; (g) үндэсний эсвэл бүсийн онц байдал; (h) ажил хаялт, хөдөлмөрийн маргаан, сул зогсолт, бусад үйлдвэрлэлийн саад, ажиллах хүч, материалын хомсдол; (i) НААҮ-ний шугам сүлжээ (халаалт, цахилгаан, агааржуулалт), холбоо, компьютер (программ болон техник хангамж, компьютерын вирус орно), холбооны үйлчилгээ тасалдах, эвдрэх, хохирол учрах, хэлбэлзэх, буруу ажиллах; (j) интернет, компьютерийн төхөөрөмж, холбооны төхөөрөмж, цахилгааны төхөөрөмж, бусад төхөөрөмж эвдрэх, дутагдалтай байх; (k) цахилгаан тасрах, механик гэмтэл гарсны улмаас мэдээлэл алга болох, хадгалах боломжгүй болох; (l) гуравдагч талуудын үл гүйцэтгэл; (m) TalentSnipe-н хяналтаас гарсан бусад тохиолдол орно. TALENTSNIPE ПЛАТФОРМ БОЛОН TALENTSNIPE ПЛАТФОРМ ДЭЭР БОЛОН ПЛАТФОРМООР ДАМЖУУЛАН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БҮХ КОНТЕНТ, БҮТЭЭГДЭХҮҮН, НИЙТЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ БАЙГААГААР НЬ ИЛ ЭСВЭЛ ДАЛД ХЭЛБЭРЭЭР ЯМАР НЭГЭН БАТАЛГАА ӨГӨХГҮЙГЭЭР НИЙЛҮҮЛСЭН. ТА ӨӨРӨӨ ЭРСДЛИЙГ ХАРИУЦАН TALENTSNIPE ПЛАТФОРМЫГ АШИГЛАНА. TALENTSNIPE, ТҮҮНИЙ ХАМААРАЛТАЙ ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭСВЭЛ ГУРАВДАГЧ ТАЛЫН ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИД ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭМ ХЭМЖЭЭНД ИЛ, ДАЛД, АЛБАН ЁСООР ГЭДГЭЭС ҮЛ ХАМААРАН, ТУХАЙН ЗОРИЛГОД НИЙЦЭХ БАЙДАЛ, ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛГҮЙ БАЙДАЛ, ЭЗЭМШИХ/ӨМЧЛӨХ ЭРХ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, TALENTSNIPE ПЛАТФОРМ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАСАЛДУУЛАХГҮЙ, АЛДААГҮЙ, АЮУЛГҮЙ ҮЗҮҮЛНЭ ГЭХ БАТАЛГАА ЗЭРЭГ ЯМАР НЭГЭН ХЯЗГААРЛАЛТГҮЙГЭЭР БҮХ ХАРИУЦЛАГААС ЗОРИУД ТАТГАЛЗАНА. ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭМ ХЭМЖЭЭНД TALENTSNIPE, ТҮҮНИЙ ХАМААРАЛТАЙ ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭСВЭЛ ГУРАВДАГЧ ТАЛЫН ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИД НЬ TALENTSNIPE ПЛАТФОРМЫН АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ, ХУГАЦАА БАРИМТАЛДАГ БАЙДАЛ, ГҮЙЦЭТГЭЛ БОЛОН TALENTSNIPE ПЛАТФОРМ ДЭЭР ЭСВЭЛ ПЛАТФОРМООР ДАМЖУУЛАН АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОН БҮХ КОНТЕНТ, БҮТЭЭГДЭХҮҮН, НИЙТЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГААС ТАТГАЛЗАНА. ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭМ ХЭМЖЭЭНД TALENTSNIPE, ТҮҮНИЙ ХАМААРАЛТАЙ ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭСВЭЛ ГУРАВДАГЧ ТАЛЫН ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИД НЬ TALENTSNIPE ПЛАТФОРМООР ЭСВЭЛ TALENTSNIPE ПЛАТФОРМ АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОН ХОЛБООСООР ДАМЖУУЛАН ХҮЛЭЭН АВАХ, СУРТАЛЧИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХАРИУЦАХГҮЙ. TALENTSNIPE ГУРАВДАГЧ ТАЛУУДЫН ҮЙЛДЭЛ, КОНТЕНТ, МЭДЭЭЛЭЛ, ДАТАГ ХАРИУЦАХГҮЙ БӨГӨӨД ТАНЫ БИДНИЙГ, МАНАЙ ЗАХИРАЛ, АЛБАН ХААГЧ, АЖИЛТАН, АГЕНТУУДЫГ ТАНЫ ТЭДГЭЭР ГУРАВДАГЧ ТАЛУУДАД ГАРГАХ НЭХЭМЖЛЭЛЭЭС ҮҮДЭН ЭСВЭЛ НЭХЭМЖЛЭЛТЭЙ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ХОЛБООТОЙ, МЭДЭГДСЭН, МЭДЭГДЭЭГҮЙ АЛИВАА НЭХЭМЖЛЭЛ, ХОХИРЛООС ЧӨЛӨӨЛНӨ. ТА ӨӨРИЙН ҮЗЭМЖ, ЭРСДЛЭЭР TALENTSNIPE ПЛАТФОРМЫГ АШИГЛАН МАТЕРИАЛ, МЭДЭЭЛЭЛ ТАТАХ, ОЛЖ АВАХ БОЛОН ТУХАЙН МАТЕРИАЛ, МЭДЭЭЛЛИЙГ ТАТАХ, ОЛЖ АВСНЫ УЛМААС ТАНЫ КОМПЬЮТЕРЫН СИСТЕМД ХОХИРОЛ УЧРАХ, МЭДЭЭЛЭЛ АЛДАГДАХ ЭРСДЛИЙГ ТА ДАНГААРАА ХАРИУЦАНА.